
Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 25-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Блью скай” зочид буудалд: Улсын дээд шүүх, Шүүхийн академи хамтран “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
09:00 цагт ХААИС-ийн хичээлийн төв байранд: ШУА-ийн харьяа Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академиас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил -2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт “М банк арена”-д: Монголын эрүүл мэндийн технологийн экспо-2026 эхэлнэ.
12:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: “UB food festival” хоолны өдөрлөг эхэлнэ.
16:00 цагт Монголын Хүүхдийн ордны Их танхимд: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.
Улаанбаатар хотноо: “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд болж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа гарч байна
“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт” галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газарт: “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт болно.
Өмнөговь аймагт: “Говь фестиваль-2026” болно.
Архангай аймагт: “Архангай түншлэл-2026” үзэсгэлэн худалдаа болно.
Сэлэнгэ аймагт: “Ардыг гэгээрүүлэхийн тэргүүний ажилтан”, Монгол хэл, уран зохиолын багш, яруу найрагч, Я.Бавуугийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Монгол хэл, бичгийн аймгийн олимпиад Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд болно.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XII хуралдаан болно.
БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо: Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган болж байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!