
Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 12 дахь өдрийн /2026.09.23/ барилдааны тоймыг толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ өнөөдөр Аби /М-13/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 8 унаатай болоод байна.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Тошинофүжи Ө.Дэмиджамцтай учраа таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар тэд адилхан 7 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Ёшинофүжи /М-2/-тэй оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 7 унаатай болов,
Комүсүби Хакүнофүжи өнөөдөр Гонояама /М-3/-тай учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 9 унаатай боллоо.
Комүсүби Дайэйшо энэ өдөр Такаясү /М-2/-тэй оноолт таарч барилдан түүнд цүкидаши мэхээр унаснаар 4 даваа, 8 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/-тай хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 8 даваа, 4 унаатай болов. Харин Ошёома 6 даваа, 6 унаатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Сэкиваке Фүжинокава-тай учраа тааран хүч үзэж түүнд ошитаоши мэхээр давснаар 6 даваа 6 унаатай боллоо. Фүжинокава 9 даваатай боллоо.
Озэки Аонишики өнөөдөр Кимбозан /М-10/-тай таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 9 даваа 3 унаатай болоод байна.
Их аварга Оносато өнөөдөр Сэкиваке Атамифүжи-тэй барилдаж түүнийг шитатэдашинаге мэхээр давснаар 10 даваа, 1 унаатай башёг тэргүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!