
Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 28-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад энэ сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийнэ.
Улаанбаатар хотод: Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу КАРЕК-ын 25 дахь Сайд нарын бага хурал эхэлнэ.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
09:00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: “Говийн бага дархан цаазат газрын экосистемийн онцлог, биологийн олон янз байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
11:00 цагт “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд: Дэлхийн сор бүтээлүүдийг Итали Улсаас эх орондоо авчирч “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ. Тус үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурал болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.
МУЭ-ийн “Арт” галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд: “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!