
Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 30-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад энэ сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийж байна.
Өнөөдөр: Олон улсын орчуулагчдын өдөр тохиож байна.
07:30 цагт Д.Сүхбаатарын талбай дээр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтийн биеийн тамирын өглөөний дасгал болно.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно.
11:40 цагт “Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг нээнэ.
12:00 цагт “Норпэй” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд: Content linked-Mongolian art studio-ийн бяцхан уран бүтээлчдийн “Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэнгийн нээлт болно.
Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд: Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн “Сайд нарын 25 дугаар бага хурал” болж байна.
Үндэсний мод тарих өдрүүд 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
МУЭ-ийн “Арт” галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд: “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна.
Японы “Aichi International Arena”-д: Азийн зуны спортын XX наадмын жүдо бөхийн төрөл эхэлнэ.
Нагоя хотын “Inae Sports Center”-т Чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн д эхэлнэ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!