
Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 11 дэх өдрийн /2026.09.23/ барилдааны тоймыг толилуулж байна.
Аки башёгийн 11 дэх өдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ Дэванорюү Б.Тэмүүлэн /Жүрёо-1/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр давснаар 7 даваа, 4 унаатай болоод байна. Харин Чиёошома 7 унаа, 4 даваатай боллоо.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Охо /М-10/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Ура /М-9/-тай учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 7 даваа, 4 унаатай боллоо.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/-ын хувьд энэ өдөр Фүжирёога /М-4/-тай учраа таарч хүч сорин түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай болоод байна.
Комүсүби Дайэйшо энэ өдөр Котоейхо /М-1/-той оноолт таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 4 даваа, 7 унаатай болов.
Комүсүби Хакүнофүжи өнөөдөр Такаясү /М-2/-тэй учраа таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 3 даваа, 8 унаатай болж Такаясү 4 даваа, 7 унаатай боллоо.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Сэкиваке Атамифүжи-тэй учраа тааран хүч үзэж түүнийг цүкиотоши мэхээр давснаар 6 даваа 5 унаатай боллоо.

Озэки Аонишики өнөөдөр Таканошо /М-4/-той таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 8 даваа 3 унаатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Рога А.Амарсанаа/М-5/ хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр давснаар 7 даваа, 4 унаатай болов.

Их аварга Оносато өнөөдөр Сэкиваке Фүжинокава-тай барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 10 даваатай болж башёг тэргүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!