Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Солонгосын Чүнчон хотод олимпын таеквондогийн пүмсэ төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тус тэмцээнд 83 орны 2800 гаруй тамирчин гурван насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Манай улсаас тус тэмцээнд 20 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр өсвөрийн ангилалд алтан медаль хүртлээ. Тодруулбал, өсвөрийн холимог хосын төрөлд Монгол Улсын пүмсэ шигшээ багийн тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар хэсгийн шатанд Их Британи, Герман улсын тамирчдыг буулган авчээ. Улмаар хүрэл медалийн төлөө Канадын хосыг, мөнгөн медалийн төлөө АНУ-ын тамирчдыг ялжээ. Харин финалын шатанд Тайландын тамирчдыг хожсоноор алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Солонгосын Чүнчонд эгшиглүүллээ. Ингэснээр Монголын таеквондогийн холбооны түүхэнд шинэ хуудас нээж, олимпын таеквондогийн пүмсэ төрлөөс анхны дэлхийн аваргаа өлгийдөн авч байна.
Өмнө нь манай тамирчидхүрэл медаль хүртэж байсан юм. Монголын пүмсэ шигшээ багийн дасгалжуулагчаар 2018 оны дэлхийн аварга, Солонгосын мэргэжилтэн И Жаевон ажилладаг билээ. Түүний хувьд 2023 оноос манай багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агенлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!