
Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 14 дtх өдрийн /2026.09.25/ барилдааны тоймыг толилуулж байна.
Тошинофүжи Ө.Дэмиджамц энэ өдөр Тобизарюү/М-14/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 9 даваа, 5 унаатай болоод байна.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-14/ энэ өдөр Охо /М-10/-той оноолт тааран барилдаж түүнд котэнаге мэхээр унаснаар 4 даваа, 10 унаатай боллоо.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ Аки башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Фүжисэйүн /М-7/-тэй учраа таарч барилдан түүнийг цүкиотоши мэхээр унаснаар 8 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ёшинофүжи/М-2/ өнөөдөр Фүжирёога /М-4/-тэй оноолт таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 6 унаатай болов. Харин Фүжирёога 7 даваа, 7 унаатай боллоо.
Комүсүби Дайэйшо Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/-тай учраа тааран хүч үзэж түүнийг сүкүинаге мэхээр давснаар 5 даваа, 9 унаатай болоод байгаа бол Ошёома 6 даваа, 8 унаатай болов.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Рога А.Амарсанаа/М-5/-тай оноолт тааран барилдаж түүнд уватэнаге мэхээр унаснаар 8 даваа, 6 унаатай болж Рога 6 даваа, 8 унаатай боллоо.
Сэкиваке Фүжинокава Аки башёгийн 13 дахь өдөр Асанояама /М-6/-тай барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давснаар тэд адил 10 даваа, 4 унаатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Озэки Аонишики-тэй хүч үзэн барилдаж түүнд ёритаоши мэхээр унаснаар 7 даваа, 7 унаатай болов. Харин Аонишики 11 даваа, 3 унаатай болоод байна.
Их аварга Оносато өнөөдөр Озэки Котозакүра-тай учраа тааран хүч үзэж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 11 даваа 3 унаатай боллоо. Харин Котозакүра 9 даваа 5 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!