
Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 24-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт “Корпорэйт конвеншн” төвд: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно.
09:00 цагт Улаанбаатар галлерейд: “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт” олон улсын дугуй ширээний уулзалт болж байна.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: “Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс Монгол Улсын парламентын нээлттэй, ил тод байдлыг хангахыг шаардах “Мэдэх эрхтэй-2” аяны тухай мэдээлнэ.
Улаанбаатар хотноо: “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд болж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа гарч байна
“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймагт: “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд болно.
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт: улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт” галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
АНУ-ын Чикаго хотод: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлын айлчлал хийх хүрээнд АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдтэй уулзана.
БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо: Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган болж байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!