
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 1-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Ахмадын өдөр тохиож байна.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно.
11:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
14:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
14:00 цагт “Монгол арт” галерейд: Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан МУЭ-ийн гишүүн, ахмад уран бүтээлчдийн “Натюрморт” сэдэвт хамтарсан үзэсгэлэнг нээнэ.
”Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд: Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн “Сайд нарын 25 дугаар бага хурал болж байна.
Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг орон даяар эхлүүлнэ.
“Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт” галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд: “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна.
Японы “Aichi International Arena”-д: Азийн зуны спортын XX наадмын жүдо бөхийн төрөл эхэлнэ.
Нагоя хотын “Inae Sports Center”-т Чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн д эхэлнэ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!