
Монгол Улсаа төлөөлөн “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Mobile Legends: Bang Bang төрлийн шигшээ баг хагас шигшээ шатанд Индонезийн шигшээ багтай мөнгөн медалийн төлөө тоглож, 0:2-оор ялагдал хүлээснээр Азийн наадмын аяллаа хүрэл медальтай өндөрлүүлэхээр боллоо.
Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ баг 2023 оны Ханжоугийн Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан нь Азийн наадмын электрон спортын төрлөөс хүртсэн манай улсын анхны медаль болж байв.
Ийнхүү тус буухиаг MLBB шигшээ баг амжилттай үргэлжлүүлэн Азийн наадмын электрон спортын төрлийн хоёр дахь, MLBB төрлийн анхны медалийг авч буй нь энэ юм.
Манай улс энэ удаагийн “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас тав дахь медалиа хүртэж байна.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!