
Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 23-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Австралийн Холбооны Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар энэ сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт Үндэсний номын сангийн салбар номын санд: Тарган Бандида Цэвэлванчигдоржийн мэндэлсний 190 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт “Улаанбаатар зочид” буудалд: “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийн нээлт болно.
10:00 цагт НЭМҮТ-д: “Нийгмийн эрүүл мэндэд сэтгүүлчдийн оролцоо” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх уулзалт, сургалт болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: “Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-аас Нийгэмд тулгамдаж байгаа донтолтын эсрэг Сэргэлтийн дуу хоолой үндэсний хөдөлгөөн зарлаж байгаа талаар мэдээлнэ.
15:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно.
“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт: Улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт” галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо: Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган болж байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!