В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?
 
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
13 минут 0 секунд

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

МОСКВА, 2026 оны аравдугаар сарын 2 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Валдай" олон улсын хэлэлцүүлгийн клубийн 23 дахь удаагийн чуулганы нэгдсэн хурлын үеэр хурцадмал байдал, цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл, хиймэл оюун, дэлхийн шинэ дэг журам болон бусад тулгамдсан асуудлуудыг хөндөн ярьжээ.

Тэрбээр шинэ нөхцөлд Москва ямар улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа талаар, мөн Германы улстөрч Эгон Барын талаар , мөн дэлхий дахиныг ямар нөхцөл байдал сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй талаар ярьсан байна.

Хурцадмал байдлын хязгаар

Хамгийн хурц сэдвүүдийн нэг нь Балтын тэнгисийн нөхцөл байдал байв. Хэлэлцүүлгийг хөтөлсөн Фёдор Лукьянов ОХУ-ын хил орчимд хийж буй НАТО-гийн цэргийн сургуулилалт, Калининградад учирч буй аюул, Оросын хөлөг онгоцуудыг саатуулах оролдлогыг хурцадмал байдлыг даамжруулж буй үйлдэл гэж үзэж болох эсэхийг асуужээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг асуултад хариулахдаа Москва хэнийг ч айлган сүрдүүлээгүй бөгөөд хэн нэгэн рүү довтлох бодолгүй байгааг онцолжээ. “2029 онд ч, 2030 онд ч, 2050 онд ч” хэн нэгэн рүү довтлохгүй гэж тэрбээр хэлсэн байна. Гэхдээ шууд халдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах шаардлагатай болно. Болзошгүй дайсан тооны хувьд хоёр дахин давуу тул тусгай хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй болно гэж В.Путин хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Орост байгаа шиг зэвсгийн хэрэгсэл дэлхийн өөр хаана ч байхгүй” гээд, Хэрэв Калининград болон Оросын бусад газар нутаг руу шууд халдахад хүрвэл Оросын мэдэлд байгаа бүх төрлийн зэвсгийг ашиглах асуудал “гарцаагүй бөгөөд нэн даруй” хэлэлцэх асуудлуудын жагсаалтад орно гэжээ.

Оросын хөлөг онгоцуудыг хүчээр эзлэн авах оролдлогыг В.Путин барууны орнуудын түрэмгий үйл ажиллагааны бас нэг хэлбэр хэмээн тодорхойлсон байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн цохилтын талаар хөндсөн байна. Эдгээр цохилт Орост хохирол учруулсан хэдий ч Оросын хариу арга хэмжээ илүү хүнд тусаж, Украины гангийн үйлдвэрлэлийн салбар хохирол амссан гэж тэрбээр мэдэгджээ

Энэ бүхний цаана олон улсын харилцааны тогтолцоо бүхэлдээ гүнзгий өөрчлөгдөж буй илүү өргөн цар хүрээтэй үйл явц өрнөж байна гэж В.Путин онцолсон байна.

Шинэ бодит байдал ба дэлхийн шинэ дэг журам

В.Путин хурлыг нээж үг хэлэхдээ дэлхий дахинд гарч буй томоохон өөрчлөлтүүдэд үнэлэлт өгчээ. Түүний үзэж байгаагаар, хүн төрөлхтөн “цоо шинэ бодит байдлын” эхлэлд ирээд байгаа боловч тулгарч буй сорилтын цар хүрээг бүрэн ухамсарлаж амжаагүй байна.

Энд зөвхөн их гүрнүүдийн хүчний харьцаа өөрчлөгдөж байгаа тухай биш “хүний биологийн болон ёс суртахууны мөн чанар” мөн өөрчлөгдөж буй тухай юм гэж В.Путин онцолжээ.

Тэрбээр “өөрчлөлтийн нуранги”-д өртөхгүйн тулд болгоомжтой байхыг уриалаад, ийм нөхцөлд баримтлах бэлэн стратеги байхгүй бөгөөд алдаа гаргавал маш их үнэ цэнээр төлж болзошгүй гэж анхааруулсан байна.

Үүнтэй холбоотойгоор олон улсын харилцааны шинэ механизм бий болгох шаардлага тулгарч байна. Дэлхийн II дайны дараа байгуулсан олон улсын байгууллага, институциуд өнөөгийн бодит байдлыг бүрэн тусгаж чадахаа больсон. НҮБ-ын үйл ажиллагаатай холбоотой олон шүүмжлэл үндэслэлтэй, Африк, Ази, Латин Америкийн орнуудын ашиг сонирхлыг харгалзан тус байгууллагыг шударга, зохистойгоор шинэчлэхийг ОХУ дэмжиж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ, дэлхийн хамтын нийгэмлэг ирээдүйн тогтолцооны үндсэн хэлбэрийг одоогоор дөнгөж эрэлхийлж байна. Өмнөх хэм хэмжээ нэгэнт үйлчлэхээ больсон ч шинэ хэм хэмжээ хараахан бүрэлдээгүй байна. "Хүчтэй бол ухаан хэрэггүй" гэсэн зарчим зарим тоглогчийн хувьд удирдлага болж байх шиг харагддаг. Гэвч энэ нь хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй” гэсэн байна.

Гэхдээ В.Путин эмх замбараагүй байдал зайлшгүй гарна гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн байна. Учир нь өнгөрсөн хугацаанд их гүрнүүд хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ хамтран ажиллаж, харилцааны тогтолцоог бүрдүүлэн, тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэж ирсэн. Харин одоо өмнөх олон улсын институциуд хямарч буй нөхцөлд эрсдэлийг удирдах тал дээр хүлээх хариуцлага улам нэмэгдэж байна гэж тэрбээр хэлжээ.

Хиймэл оюун ба шинэ аюул занал

В.Путин дэлхий дахинд тулгарч буй гол сорилтуудын нэгээр хиймэл оюуны хөгжлийг нэрлэжээ. "Одоогоор хиймэл оюун хүн төрөлхтний соёл, оюун санааны байдалд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Харин улс орнууд үйл ажиллагаагаа цахим технологид тулгуурлахын хэрээр тусгаар тогтнолын тухай асуудал хөндөгдөж байна. Технологийн хөгжил нь урьд өмнө “Бүтээгчийн эрх мэдэл” гэж үзэж ирсэн зүйлд хүний оролцоо ямар байх вэ гэсэн илүү суурь асуудлыг ч хөндөж байна. Ийм оршин тогтнохуйн шинжтэй асуудлуудын шийдлийг хамтдаа эрэлхийлэх шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна.

Хиймэл оюун аль хэдийн бие даан шийдвэр гаргах чадвартай болжээ. Гэтэл хүн шийдвэр гаргахдаа тооцоо, логик үндэслэлд тулгуурладгаас гадна, “зөн совин, мэдрэмж”, мөн хэвшмэл бус байдлаар сэтгэх чадвартай. Энэ асуудал цэргийн салбарт ялангуяа хурцаар тавигдаж байна. Хиймэл оюун байлдааны арга тактикийг сайжруулж байгаа ч сүйрэл, хохирлыг улам ихэсгэх эрсдэлтэй. Мөргөлдөөний хамгийн харгис хэлбэрүүдийг хязгаарлаж, дайн тулааныг явуулах дүрэм журмын асуудлыг дахин авч үзэх нь чухал. Хориг арга хэмжээний болон цэргийн сөргөлдөөний аль алинд хурцадмал байдал нэмэгдэх нь аюултай. Энэ нь хэзээ ч нэг талын үйлдлээр хязгаарлагддаггүй. Нэг талын үйлдлийн хариуд нөгөө тал алхам хийж, улмаар дэлхий дахиныг сүйрэлд хүргэж болзошгүй хурцадмал байдлын мөчлөг үүсдэг гэж В.Путин онцолжээ.

Энд тэрбээр цөмийн зэвсгийн талаар дурджээ. “Буу хананд өлгөөтэй байгаа л бол эцэстээ заавал буудаж л таарна” хэмээн тэрбээр хэлээд, ийм нөхцөл байдалд хүрэхээс бүх талаар зайлсхийх шаардлагатайг онцолсон байна. Зэвсэгт мөргөлдөөн гарч байсан, гарсаар ч байгаа, цаашид ч гарна. Гэхдээ хүн төрөлхтөн энэ аюултай үеийг даван туулж, хамгийн их сүйрэл дагуулах эрсдэлийг бодит байдал болохоос сэргийлэх шаардлагатай гэж тэрбээр хэлсэн байна.

Өнгөрсөн үеийн сургамж ба ирээдүйн дүр зураг

Украины эргэн тойронд өрнөсөн сөргөлдөөнийг Орос эхлүүлээгүй гэж В.Путин онцолжээ. Украиныг Оросын эсрэг улс болгох, тус улсад цэргийн бааз байгуулах, орос үндэстэн болон орос сэтгэлтэй хүмүүст хүч хэрэглэх ёсгүй байсан гэж тэрбээр хэлсэн байна.

“Хэрэв бид амьдрахыг хүсэж байгаа бол эв найртай амьдарцгаая” гэж В.Путин уриалжээ. Улс орнуудын хооронд итгэлцлийг бий болгох нь нарийн төвөгтэй, эмзэг үйл явц бол хамгийн ойрын түншүүдийн ашиг сонирхол хүртэл бүрэн нийцэх боломжгүй. Тиймээс ОХУ өөрийгөө “зэвсэг барин” хамгаалахаас өөр аргагүй болсон гэж тэрбээр хэлээд “Оросыг устгахыг стратегийн үзэл баримтлал болгож болохгүй” гэж анхааруулсан байна.

Дэлхийн тогтолцооны ирээдүйн талаар ярихдаа В.Путин өмнө нь ноёрхож байсан гүрэн олон туйлт ертөнцийн бодит байдлыг хүлээн зөвшөөрч, дэлхийн улс орнуудын олонхтой хамтран ажиллаж сурахаас өөр аргагүй гэж онцолсон байна. Олон туйлт дэлхийн тогтолцоо бүрэлдэх нь зайлшгүй боловч түүнд хүрэх зам тогтворгүй, эрсдэлтэй байх болно гэж тэрбээр үзэж байгаа аж.

В.Путин түүхийн сургамжид мөн онцгой анхаарал хандуулсан байна. Түүний хэлснээр, алсыг харсан бодлогогүй байдал, явцуу хэвшмэл хандлага нь ЗХУ-ын суурийг ганхуулж, улмаар задран унахад хүргэсэн. 1990-ээд онд Оросын удирдлага барууныханд таалагдахыг хичээж байсан. Харин эргэн харахад барууны орнууд ердөө л дэлхийн тогтолцоог өөрчлөн байгуулахыг зорьж, “аль болох том хэсгийг өөртөө авахыг” хүсэж байсан нь тодорхой болсон гэж В.Путин хэлжээ. Энд тэрбээр Германы улстөрч Эгон Барын талаар дурдсан байна. Тэрбээр Эгон Барыг “буурь суурьтай, мэдлэгтэй хүн” хэмээн тодорхойлжээ. Бар Зүүн, Төв Европт АНУ, ЗХУ-ыг оролцуулсан, өргөн эрх мэдэл бүхий Аюулгүй байдлын зөвлөл байгуулах санал дэвшүүлж байсан байна. Гэвч ЗХУ задран унасны дараа Европын хэмжээнд хамтын ажиллагааны замаар явахыг хүсээгүй хүчнүүд барууны орнуудад давамгайлсан. Харин Оросын хувьд туршиж, алдаж суралцах замаар үйл ажиллагаагаа явуулахад хүрсэн гэж В.Путин үзжээ.

Тэрбээр Евразийн томоохон түншлэлийг ирээдүйтэй чиглэлүүдийн нэг гэж үзэж байна. Түүний хэлснээр, энэхүү орон зайг хэрхэн зохион байгуулахаас дэлхийн тавцан дахь олон зүйл шалтгаална. Цаашид хөгжин цэцэглэхэд шаардлагатай хамгийн чухал зүйл бол бат бөх энх тайван юм.

Яриа хэлэлцээ ба хамтын ажиллагаа

Европын зарим улс Оростой харилцаагаа бие даан хөгжүүлэх боломжийг хаахыг оролдож буйг В.Путин “дарангуйлал” хэмээн нэрлээд, энэ нь ЗХУ-ын үеийнхээс ч илүү харгис хатуу байна гэж онцолжээ.

Тэрбээр хэлэхдээ, Москва Европын Холбоог задлахыг зориогүй, “Бид зөвхөн бүтээн байгуулж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэжээ. Шинэ “төмөр хөшиг”-ийг Орос бус, харин барууны орнууд босгохыг оролдож байгаа бөгөөд ийм бодлого эцэстээ зайлшгүй бүтэлгүйтнэ гэсэн байна.

В.Путин Европт царцаасан хөрөнгүүдтэй холбоотой нөхцөл байдлыг мөн хөндсөн байна. Европын хэд хэдэн томоохон компанийн хөрөнгийг түр хугацаанд удирдах зорилгоор хэрэгжүүлж буй механизм нь Европын Холбооны нутаг дэвсгэрт Оросын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлсэн тохиолдолд Москвад хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байна гэж тэрбээр хэлжээ. “Бид хэний ч хөрөнгийг булааж, хулгайлж, улсын мэдэлд шилжүүлээгүй” хэмээн тэрбээр хэлээд, нөхцөл байдал таатайгаар өрнөвөл удирдлагын хяналтыг Европын талд буцаан шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Төгсгөлд нь тэрбээр Украины асуудлыг зохицуулах талаар ярьжээ. “Бид хэлэлцээг эхлүүлж, аль болох хурдан дуусгахад бэлэн байна. Гэхдээ мэдээж хэрэг, ОХУ болон манай ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлөөр” гэж В.Путин хэлжээ.

Харин газар нутгийг чөлөөлөх асуудалд юуны түрүүнд хүмүүс чухал. Тиймээс хэрвээ барууны орнууд болон Украин Оросын талын хувьд хүлээн зөвшөөрөгдөхүйц нөхцөлийг зөвшөөрвөл байлдааны ажиллагааг зогсоож, хоёр талын хохирлыг багасгах, мөн мөргөлдөөнийг зохицуулах боломжтой тохиролцоонд хүрэх нь хамгийн зөв хувилбар байх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ
Crew 13 багийг ОУСС руу илгээжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв