
Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 6 дахь өдрийн /2026.09.18/ барилдааны тоймыг толилуулж байна.
Энэ өдрийн барилдаанд Онокацү Б.Чойжилсүрэн Жюүрёогоос өгсөн Тобизарюү /М-14/-тэй хүч үзэн барилдаж түүнд хатакикоми мэхээр ойчиж 3 даваа, 3 унаатай явна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/-тай учраа тааран барилдаж түүнийг ёритаоши мэхээр унаснаар 5 даваа, 1 унаатай боллоо.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Ура /М-9/-тай учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Нишикифүжи /М-7/-тэй учраа таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр унаснаар 4 даваа, 2 унаатай боллоо.[U1]
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Фүжисэйүн /М-7/-тэй учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 3 унаатай болоод байна.
Комүсүби Хакүнофүжи өнөөдөр Комүсүби Дайэйшо учраа тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 1 даваа, 5 унаатай болов. Харин өрсөлдөгч нь 2 даваатай байна.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Котошохо /М-1/ барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 5 даваа 1 унаатай боллоо.
Озэки Котозакүра энэ өдөр Таканошо /М-4/-той хүч үзэн барилдаж түүнийг цүкидаши мэхээр давснаар 5 даваа, 1 унаатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Ёшинофүжи /М-2/-тэй учраа тааран хүч үзэж түүнд уватэнаге мэхээр унаснаар 4 даваа, 2 унаатай болов.
Харин Озэки Аонишики өнөөдөр Сэкиваке Фүжинокава-тай хүчээ сорин түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 3 унаатай боллоо.
Их аварга Оносато өнөөдөр Гонояама /М-3/-тай барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 1 унаа, 5 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!