ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 28 /Kazinform/. Түүхий эдийн нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээлд нефтийн үнэ өндөр түвшинд хадгалсан хэвээр байна.
Есдүгээр сарын 28-ны өглөөний байдлаар “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 1.74 хувиар өсөж, баррель нь 106.14 ам.долларт хүрсэн байна.
“WTI” маркийн нефтийн үнэ 0.90 хувиар өсөж, баррель нь 93.24 ам.доллар болжээ.
ОХУ-ын “Urals” маркийн нефтийн үнэ 3.57 хувиар нэмэгдэж, баррель нь 113.61 ам.долларт хүрсэн байна.
Нефтийн зах зээлд хэд хэдэн хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж байна. Нөгөө талаас, хөрөнгө оруулагчид АНУ, Ираны хооронд тохиролцоонд хүрэх боломжийг ажиглаж байгаа бөгөөд ингэснээр хурцадмал байдал намжиж, Ормузын хоолойгоор нефтийн нийлүүлэлт сэргэнэ гэж найдаж байна.
АНУ, Ираны хооронд тохиролцоонд хүрэх магадлалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд нефтийн үнэ есдүгээр сарын 25-наас хойш хэлбэлзсээр байна. Үүний зэрэгцээ зах зээлд оролцогчид Ойрх Дорнодоос түүхий эдийн нийлүүлэлт тасалдах вий гэж болгоомжилсоор байна.
Ираны тал АНУ-тай хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа есдүгээр сарын 25-нд мэдэгдсэн юм. Тус улс АНУ-тай яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн хэдий ч цаашид цэргийн мөргөлдөөн дахин гарахыг үгүйсгээгүй байна. Ираны тал мөн Ормузын хоолойг нээхэд тавьж буй нөхцөлөө танилцуулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!