Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч А.Энхтуул Олон улсын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн Глобал бодлого хариуцсан зөвлөлийн албан ёсны гишүүнээр сонгогдлоо.
Энэхүү зөвлөл нь ФИДЕ-гийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцдэг бөгөөд өндөр ач холбогдолтой албан тушаал юм байна.
ОУЭИМ А.Энхтуул өөрийн цахим хуудасдаа “Энэ өдөр миний бие ОУШХ буюу ФИДЕ-гийн Глобал бодлого хариуцсан зөвлөлд албан ёсны гишүүнээр сонгогдлоо. Энэхүү зөвлөл нь ФИДЕ-гийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцдэг өндөр хариуцлагатай зөвлөл юм. Ийнхүү Монголынхоо шатрын хөгжлийн бодлогыг анхаарахын зэрэгцээ дэлхийн шатрын бодлогыг тодорхойлоход гар бие оролцох болсондоо баяртай байна. Намайг дэмждэг Монголын шатрын холбооны удирдлагын багийн хамт олондоо болон нийт шатарчиддаа баярлалаа” хэмээн бичсэн байна.