Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 17-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Хилчдийн өдөр тохиож байна.
09:00 цагт МУИС-ийн Номын санд: “Монгол, Японы хамтарсан судалгаа, бизнесийн түншлэл-2026” үйл ажиллагаа болно.
09:00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: “ANOH 2026: Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын шилдэг туршлага, инновацыг Монголд нэвтрүүлэх боломж” олон улсын хурал болно.
09:30 цагт “Милленниум плаза” зочид буудалд: Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026 болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт МҮХАҮТ-д: Монгол-Хятад-Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн XIX нэгдсэн чуулган болно.
10:00 цагт “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд: БНХАУ-ын ӨМӨЗО-ын XIV соёлын өдрүүдийн хэвлэлийн хурал болно.
10-15 цагт “Туушин” зочид буудалд: Хятад, Монголын тинк танк форум болно.
11:00 цагт Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн тэгш ойд зориулсан цэцэг өргөх ёслол болно.
14:00 цагт Монгол банканд: Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын ээлжит, макро зохистой бодлогын талаарх хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
14:00 цагт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд: “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” сургалт болно.
“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Хөвсгөл аймагт: “Бүтээлч Хөвсгөлийнхөн Намрын ногоон өдөр-2026” үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд болж байна.
“Б Контемпорари арт” галерейд: Зураач, судлаач М.Батзоригийн “Гарц орц” гурав дахь бие даасан үзэсгэлэн энэ сарын 19-нийг хүртэл гарна.
"HUE" арт галерейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст 2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
-БНХАУ-ын Шэньжэнь, Шанхай хотод: Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo-IDEE)-ын хүрээнд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болж байна.
Узбекистаны Самарканд хотод: Пара шатарчдын дэлхийн III олимпиад болж байна.
Нидерландын Ситтард хотноо: Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!