Хөлбөмбөгийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх урьдчилсан эхний шатанд Монголын шигшээ баг өрсөлдөж байна.
Монгол шигшээ баг өчигдөр /2023.03.08/ хэсгийн эхний тоглолтоо Йорданы багтай тоглож 4:1-ээр хожигджээ. Энэ тоглолтод сэлгээнээс тоглолтод оролцсон Э.Анхтуяа гайхалтай, гоёмсог гоол оруулж монголчуудаа баярлууллаа. Тэрбээр эсрэг багийн хамгаалагчдын алдааг өршөөлгүй бөмбөгөө нэг хамгаалагчийг давуулан хуурч, торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохиж, гоол оруулсан юм.
Монголын шигшээ баг 2 дахь тоглолтоо маргааш /2023.03.10/ 20.00 цагаас Ливаны шигшээ багтай тоглох бол ням гаригт 20.00 цагаас Бутаны эсрэг тус тус тоглоно.