АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 19-24-нд болно.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 А.Адъяасүрэн нар барилдана.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, +100 О.Цэцэнцэнгэл нар өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид оролцох боломжтой аж.
Тэмцээний хуваарь:
05.19-нд -48,-52,-60кг
05.20-нд -57,-66,-73кг
05.21-нд -63,-81кг
05.22-нд -70,-78,-90кг
05.23-нд +78,-100,+100кг
05.24-нд Холимог багийн ДАШТ
Эх сурвалж: БТСУХ