Жил бүрийн 5, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуй нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан тус салбарын ажилтан, албан хаагчид Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэн орчимд мод тарьж, өмнө нь тарьсан модоо услаж өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Мод тарих эл үйлсэд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Үндэсний шигшээ багийн тамирчид, тэдний дасгалжуулагчид, нийслэлийн долоон дүүргийн спорт хороодын төлөөлөл нийт 209 хүн хамрагдав.
Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга “Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга. Мод тарьж, эрүүл орчинд амьдарч ажиллахын төлөө Биеийн тамир, спортын салбарынхан хичээн зүтгээрэй” хэмээн уриалсан юм.