Баасан /2024.08.30/ гарагт “Парис-2024” зуны паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг жингийн ангилалд таеквондогийн Дэлхийн болон Ази тивийн 5 удаагийн алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өрсөлдөж мөнгөн медалийн эзэн боллоо.
Монголын баг тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүлсэн Г.Болор-Эрдэнэ аваргын төлөө Туркийн тамирчин Базтеке Махмуттай тулалдаж үндсэн цагт 7:7 -оор тэнцэж алтан онооны цагт ялагдсан юм. Туркийн тамирчин дэлхийд чансаагаар 1 дүгээрт, Монголын тамирчин Г.Болор-Эрдэнэ 2 дугаарт эрэмблэгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!