Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговь аймгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны наймдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр сэрүүсэж 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 01-нээс 2024 оны есдүгээр сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 1-нд Халх голын сав газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа хур тунадас орно. Салхи 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!