ШАНХАЙ, 2024 оны есдүгээр сарын 3 /Xinhua/. Дэлхийг алсаас тандан судлах "Яогань-43" хэмээх ээлжит бүлэг хиймэл дагуулыг Хятад улс өнөөдөр хөөргөжээ.
Хиймэл дагуулуудыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын хөлгийн буудлаас “Long March-4B” ("Чанчжэн-4-би") зөөгч пуужингаар орон нутгийн цагаар 09:22 цагт хөөргөсөн байна. Энэхүү ангиллын хиймэл дагуулууд нь шинжлэх ухааны туршилт явуулах, газрын нөөцийг судлах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн явцыг үнэлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үр дагаврыг бууруулах зориулалттай ажээ.
Хиймэл дагуулуудыг хөөргөх явцад мөн дэлхийн нам тойрог замд хиймэл дагуулын сүлжээ байгуулахад ашиглах шинэ технологийг туршжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!