Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа-гийн томилолтын хугацаа нь дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд бүхий л дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Суурин төлөөлөгч Винод Ахужад талархал илэрхийлж, тус байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиу-г Монгол Улсад айлчлуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсныг сайшаав.
Талууд цаашдын хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!