Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин "Монголд зочлох жил" арга хэмжээний хүрээнд Сингапур дахь CNN агентлагийн удирдлагуудтай уулзлаа. Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндингийн хүрээнд эх орноо олон улсын түвшинд сурталчлан ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол улс олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудтай хамтран гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг өргөжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлээд буй.
Дөрвөн үндсэн суурь зорилт, үүнд:
-
Хөрөнгө оруулалт
-
Аялал жуулчлал
-
Хүний эрх
-
Ардчилал, сайн засаглал, цахимжилт гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд эх орноо олон улсад сурталчилж байна.
Энэ хүрээнд Ч.Номин сайд CNN сувгийн Сингапур дахь салбарын удирдлагуудтай үндэсний брэндингийг өргөжүүлэн сурталчлах зорилгоор уулзалт хийж, хэдийнээ хэрэгжиж буй хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, цаашид хамтран ажиллахаар тохиролцов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!