Нийт экспорт 2023 оны 1 сарын байдлаар 1,077.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 538.1 сая ам.доллар буюу 99.7 хувиар өссөн байна.
Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 998.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 509.9 сая ам.доллар буюу 2.0 дахин өссөн байна.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 92.6 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам