АНЭУ-ын Абу даби хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн аравдугаар сарын 11-13-нд болж байна.
"Парис-2024" олимпын наадмаас хойш жүдо бөхийн анхны Их дуулга тэмцээний дэвжээнд 29 орны 69 эмэгтэй, 150 эрэгтэй, нийт 219 жүдоч өрсөлдөж байна. Тус тэмцээнд Монголын шигшээ багаас ОУХМ Б.Эрхэмбаяр, ОУХМ Л.Сосорбарам нар хүчээ сорилоо.
Абу Дабигийн Их дуулгын эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг жинд барилдсан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Тэр аваргын төлөөх барилдаанд АНЭУ-ын нэрийн өмнөөс зодоглож байгаа Б.Хорлоодойд нэмэлт цагт ялагдсан юм.
Энэ жинд АНЭУ-ын монгол жүдоч алт, Монгол Улсын жүдоч мөнгөн медаль хүртсэн бол Унгар, Францын бөхчүүд хүрэл медалийн эзэд болов.
Эрэгтэйчүүдийн 66 кг жинд хүчээ сорьсон Монголын тамирчин Б.Эрхэмбаяр 5 дугаар байрт шалгарлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!