НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгуулагдсан 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг "Дэлхийн хүнсний өдөр" болгон сүүлийн 40 гаруй жил дэлхий нийтээр тэмдэглэж байна.
Энэ жил “Илүү сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө хүнсээр хангагдах эрхийг хангая” уриан дор хүнсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Эл өдрийг тохиолдуулан НҮБ-аас Ром хотноо олон улсын форум зохион байгуулж, ХХАAХҮЯ-ны төлөөлөл оролцож байна. Уг арга хэмжээ нь хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн хоол тэжээлтэй амьдралыг баталгаажуулах чиглэлд Монгол Улсын хамтын хүчин чармайлтыг бататгахад чухал нөлөө үзүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!