Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөөдөр Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орно.
Мөн өнөөдөр Өвөрхангай, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг, Төв, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Гуравдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: өөдөртөө нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар эрс хүйтэрч өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө эрс хүйтэрч 7-8 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө эрс хүйтэрч 5-7 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө эрс хүйтэрч 5-7 хэм хүйтэн байна.
2023 оны 03 дугаар сарын 22-26 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Халх голын саваар нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.