Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаны чадавхыг бэхжүүлэх хүрээнд "Ментор хөтөлбөр" хэрэгжиж эхэллээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” (2023-2024) төслийн хүрээнд 11 аймаг хоёр дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо (ХЭХЗХ)-дын Ажлын албаны мэргэжилтэн, нарийн бичгийн дарга нарт зориулсан кейсийг үр дүнтэй удирдан зохион байгуулах, үйл ажиллагааг сайжруулах хүрээнд “МЕНТОР ХӨТӨЛБӨР” хэрэгжүүлэх ажлыг гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Ментор хөтөлбөрт баруун бүсээс Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, зүүн бүс Дорнод, Хэнтий, төвийн бүс Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Төв, Хөвсгөл, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүрэг хамрагдсан байна.