03/25-нд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Гүрж улсыг зорьж байна.
Монгол шигшээ баг 22 тамирчин, 4 дасгалжуулагч, багийн менежер, эмч, албаны хүмүүс гэсэн 31 хүний бүрэлдэхүүнтэй Гүржийн Батуми хотод очиж байгаа аж. Европын багийн эсрэг анх удаа нөхөрсөг тоглолт хийх баг тамирчиддаа МХБХ-ноос хөгжөөн дэмжигчдээс амжилт хүсэж байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка шигшээ багт 23 тоглогчийг дуудаж, өнгөрсөн бямба, ням гарагт баг тамирчид нэгдсэн бэлтгэлд хамрагдсан юм.