ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /NHK/. Америкийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компани тус компанийн өрсөлдөгч Intel-ийн оронд Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох Dow Jones-ийн багцад багтахаар болжээ.
Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 компани болон Nasdaq-ийн индексийн оператор компани болох “S&P Dow Jones Indices” дээрх өөрчлөлт орсон болохыг өнгөрсөн баасан гарагт зарлажээ. Шинэ багц индексийн арилжаа 11 дүгээр сарын 8-наас эхэлнэ.
Intel компани нь 1999 онд тус индекст багтжээ. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаантай холбоотой бүтээгдэхүүний эрэлтийг гүйцэхгүй байгаа юм. Тус компани 7-9 дүгээр сард асар их хэмжээний алдагдал хүлээжээ.
Харин Nvidia компани хиймэл оюуны технологийн чипийг хөгжүүлснээр хурдацтай хөгжиж байна. Тус компани хиймэл оюуны хөгжлийн давлагааны оргилд байгаа бөгөөд энэ салбартай холбоотой хувьцаануудын үнийг огцом өсгөж байна.
Хагас дамжуулагч болон чип үйлдвэрлэлийн салбарын аль алиных нь төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс дээрх өөрчлөлтийг хийсэн гэж “S&P Dow Jones Indices” компани мэдэгджээ. Хэдхэн жилийн өмнө санаанд багтамгүй байсан энэхүү өөрчлөлт нь технологийн салбарын хөгжлийн чиглэл өөрчлөгдөж байгааг харуулж байна гэж Америкийн хэвлэлүүд дүгнэж байна.
Энэхүү өөрчлөлт нь хагас дамжуулагчийн салбарт өрсөлдөх чадвар өөрчлөгдсөнийг харуулж байна гэж шинжээчид дүгнэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!