БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр сард ойролцоогоор 500 гаруй Монгол иргэн үйлчлүүлдэг.
Хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ авах гэж ирсэн иргэдэд лавлагаа, тодорхойлолт авах хэрэгцээ гардаг. Тиймээс тус төвд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгууллаа.
Ингэснээр тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа,тодорхойлолт, тоон гарын үсгээ хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.