“Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр сайн дурын 45 мянган хүн ажиллана. Зохион байгуулах хорооноос наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтны бүртгэлийг өнөөдөр эхлүүллээ.
Дараах гурван шаардлагыг хангасан хэн бүхэн энэхүү шалгаруулалтад өөрийг сориод үзэх боломжтой. Тухайлбал,
-2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх
-Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх
-2024 оны 7 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 10-ны хооронд дор хаяж 10 өдөр ажиллах боломжтой байх.
Хэрэв та эдгээр шаардлагыг хангаж байгаа, сайн дурын ажилтнаар өөрийгөө сориод үзэхийг хүсэж байвал https://www.paris2024.org/en/volunteers хаягаар зочлон мэдээлэл авах боломжтой.
Сайн дурын ажилтны бүртгэл тавдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.