Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьж байгаа ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангалаа.
Энэ сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байгаа ДАШТ өнөөдөр медалийн төлөөх тулаануудаар үргэлжилж байгаа бөгөөд Монголын 3 боксчин хүч үзэн тулалдана.
Монголын боксчдоос өнөөдрийн эхний тамирчин 48 кг жинд Үндэсний шигшээ баг, Аврагч спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны тамирчин Фарзона Фозилова-тай тоглож ийнхүү ялалт байгууллаа.