Энэтхэгийн шинэ Дели хотноо болж буй эмэгтэй боксчдын ДАШТ-ээс Монголын багаас 54 кг-д хүчээ сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал 2 дахь медалийг хүртэж монгол түмнээ баярлууллаа.
Тэрбээр медалийн төлөө өрсөлдсөн Италийн тамирчин О.Савчукийг 5:0-ээр илүүрхэн ялж, хүрэл медалийн болзол хангав. Өмнө нь ОУХМ Л.Алтанцэцэг 48 кг жинд Узбекистаны тамирчинг 5:0-ээр ялж медалийн болзол хангаад байсан билээ.
Ийнхүү манай хоёр эмэгтэй боксчин маргааш медалийн өнгөө өөрчлөх тун чухал тулааныг хийхээр боллоо.