Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр /2023.03.22/ Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Обрушанскиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр орны спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, Унгар улсад тамирчид хамтарсан бэлтгэл хийх, тус улсын ҮОХ, ЭСЯ-тай хамтран тамирчдыг алдаршуулсан контент бэлтгэх боломжийн талаар ярилцав.
Мөн энэ оны наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо болох хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох тамирчин, албаны хүмүүст дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллахыг хүслээ.