Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW) болон Глобаль сан хоорондын 29.0 сая еврогийн “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-т Сангийн сайд Б.Жавхлан, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Зүүн ба Зүүн Өмнөд Ази бүс хариуцсан Захирал Франк Боне, тус банкны Ерөнхий Портфолио Менежер Андреа Годон, Глобаль сангийн Гүйцэтгэх захирал Питер Сандс нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газраас ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банканд төлөх 29 сая еврогийн зээлийн эргэн төлөлтийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, уг санхүүжилтийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж энэхүү хэлэлцээрийн хүрээнд бүрдэж байна.
Монгол Улс түүхэндээ анх удаа өр төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлэх хэлэлцээрийг амжилттай байгуулж санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах шинэ суурь тавигдлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!