Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын Гадаад худалдаа, эдийн засгийн болон бизнес үйл ажиллагааны нэгдүгээр орлогч сайд Л.М.Изотова тэргүүтэй төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын хооронд худалдаа, аж үйлдвэрийн харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцож Монгол Улсаас ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрэлхийлж, талуудын худалдааны харилцааг өргөжүүлж, хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа.