Соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн батлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
23 минут 28 секунд

Соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн батлав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.08 цагт эхэлж, “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Төслийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжилсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 46 гишүүний 87 хувь нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжлээ.

Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Төслийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Тус завсарлагын хугацаа дууссан тул ийнхүү өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 46 гишүүний 41 нь 89.1 хувийн саналаар хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжив.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 45.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын дарга дээрх хоёр хуулийн эцсийн найруулгыг хуралдаанд танилцууллаа.

УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар тус тус танилцуулсан.

Дараах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан тус газрын эзэмшилд байсан төрийн өмчийн эд хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газарт шилжүүлэх; Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцдаг байгууллагууд аймаг, нийслэлийн өмчид шилжсэнтэй холбогдуулан шинээр баригдсан болон хуучин ашиглаж байсан хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үйлчилгээ, арчилгаа цэвэрлэгээ, зохицуулалт, хэрэглээнээс хамаарч орон нутгийн өмчид байлгах шаардлага үүссэн байна. Мөн нийтийн эзэмшилд зориулан улсын төсөв, төрийн өмчит компаниас санхүүжүүлэн барьсан хөрөнгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит байгууллага хариуцах; Нийгмийн эрүүл мэндийн түргэн тусламж, үйлчилгээ, иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагад эд хөрөнгө шилжүүлэх; Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн автомашинуудыг алслагдсан сумдын цагдаа, эрүүл мэндийн байгууллагууд болон хот тохижилт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчийн байгууллагад шилжүүлэх шаардлагын хүрээнд төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын дарга холбогдох асуудлыг цогцоор нь хэлэлцүүлэх, хууль санаачлагч хэлэлцүүлэгт оролцох шаардлага тавиад “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, салбарын үйлдвэрийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот, суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах бодлогыг хэрэгжүүлдэг. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа таримал ургамлын үр, суулгац, сортын үрийг үржүүлэх, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны импортын худалдаа, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерийн болон түрээсийн үйлчилгээ, засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ зэрэг ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоонд шилжүүлж, өөрийгөө санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Цаашлаад хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлого нэмэгдүүлэх, тэдгээрийн зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Энэхүү төрийн өмчит корпорац нь Компанийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улсын төсөвт учруулж буй өрийн дарамтыг бууруулах, хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох зэрэг олон эерэг үр дүн үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн таримал ургамлын үр, сорт, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, газар тариалангийн тоног төхөөрөмж, усалгааны багаж хэрэгслийг хямд үнээр тариалалтын технологийн хугацаанд нийлүүлнэ гэдгийг Х.Болорчулуун сайд танилцууллаа. Мөн үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх, буудайн хадгалалтын нөхцөл сайжрах, цаашлаад үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Иймд дээр дурдсан ач холбогдлыг харгалзан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон уг санг эшилсэн бусад заалтуудыг хасах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг өөрчлөн “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компани болгохыг дэмжиж буйгаа Н.Энхболд гишүүн илэрхийлээд, шинээр байгуулагдах компанийн удирдлага, зохион байгуулалтын талаар тодрууллаа. Тус сан төвдөө өдгөө 40-50 орон тооны ажилтантай, орон нутгуудад салбартай, өөрчлөн байгуулагдах тохиолдолд Компаний тухай хуулийн дагуу зохион байгуулагдах бөгөөд цомхон, чадварлаг бүтцээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Х.Болорчулуун сайд хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн өнөөдрийн байдлаар тус сангийн өр, авлага, активын талаар, Д.Өнөрболор гишүүн хуулийн төслийн үндэслэлийн талаар тодруулж, ажлын хэсгээс тус тус хариулт авав. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжгүй, төрийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд эдийн засгийн үр ашгаас илүүтэй нийгмийн үр өгөөжийг чухалчилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгээс санхүүгийн хувьд цаашид хэвийн ажиллах боломжгүй байдалд хүрсэн болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа тодотгоод “Иймээс тус сангийн эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, үүссэн нөхцөл байдалтай уялдуулж өөрчлөх шаардлага үүссэн. Эдийн засгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулснаар хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, ашигтай ажиллах, хөрөнгийн ашиглалт сайжрах, улсын төсөвт учирч буй өрийн дарамт буурах зэрэг үр дүн гарна хэмээн тооцсон” гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авсан. Өмчлөлийн хэлбэрийг өөрчилснөөр бизнес, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, улмаар үр ашигтай хөшүүргийн бодлогыг хэрэгжүүлэн авлага барагдуулалтыг нэмэгдүүлснээр байгууллагын санхүүгийн чадвар сайжирна хэмээн тооцсон болохоо Х.Болорчулуун сайд тайлбарлалаа. Байгууллагын санхүүгийн чадвар нэмэгдснээр улсын төсөвт учирч буй өрийн дарамтыг бууруулах ач холбогдолтой юм байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, санхүүгийн эх үүсвэрийн нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэхийн сацуу олон улсын ижил төстэй үйл ажиллагаа бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, дэвшилтэт техник, технологи, арга барилыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой хэмээн тооцсон байна.

Гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн 3 хүртэл, эсрэг байр суурьтай 3 хүртэл гишүүн үг хэлэх хуулийн зохицуулалттай бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийг хэлэлцэхийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн салбарт гүйцэтгэж байсан чиг үүргийг тус ТӨХК гүйцэтгэх асуудлыг шуурхай шийдвэрлэх шийдвэрийг хамт гаргах нь шаардлагатай хэмээн холбогдох тайлбарыг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг дахин байгуулах шаардлагагүй гэдэг Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэртэй зөрчилдөж буй төслийн зохицуулалтыг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлэв.

Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүний 57.1 хувь нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тайланг танилцуулсан бол тус тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх, тайланг хэлэлцсэн Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар тус тус танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 56 дугаар тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө"-г 6 бүлэг, 23 зорилт бүхий 300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө"-ний нийт гүйцэтгэл, үр дүнгийн дундаж үнэлгээ 67.5 хувьтай байна хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав. “Ковид-19" халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого 89.3, Ногоон хөгжлийн бодлого 69.0, Хүний хөгжлийн бодлого 66.5, Эдийн засгийн бодлого 61.2, Засаглалын бодлого 70.2, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 84.6 хувийн дундаж үнэлгээтэй байна гэлээ.

"Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т хэрэгжүүлэхээр заасан нийт 1031 арга хэмжээнээс (давхардсан тоогоор) 328 арга хэмжээ, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”'-г хэрэгжүүлэхээр заасан нийт 252 арга хэмжээнээс (давхардаагүй арга хэмжээний тоогоор) 75 арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагджээ. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгасан нийт 300 төсөл, арга хэмжээнээс “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 328 арга хэмжээтэй уялдаж буй 276 арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг авч үзвэл 57 арга хэмжээ нь “үр дүнтэй" буюу 100 хувь, 83 арга хэмжээ нь “тодорхой үр дүнд хүрсэн" буюу 70-99 хувийн хэрэгжилттэй, 32 арга хэмжээ нь “эрчимжүүлэх шаардлагатай" буюу 31-69 хувийн хэрэгжилттэй, 100 арга хэмжээ нь “үр дүнгүй" буюу 0-30 хувийн хэрэгжилттэй байгаа бол дөрвөн арга хэмжээг нууцын журмаар тайлагнасан тул “үнэлэх боломжгүй" хэмээн дүгнэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу Үндэсний аудитын газар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүнд хийсэн аудитын тайландаа хэрэгжилт 60.1 хувьтай, зорилтот үр дүнд хүрээгүй хэмээн дүгнэсэн байна. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний зорилго, зорилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд 82 буюу 27.3 хувь нь үр дүнтэй, 71 буюу 23.7 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 88 буюу 29.3 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 59 буюу 19.7 хувь нь үр дүнгүй, зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг хангаагүй байна гэжээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн Төрийн аудитын байгууллагаас Улсын Их Хуралд нэг асуудлыг танилцуулсан бол нийт 13 зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд өгсөн байна. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд бөгөөд, Эдийн засаг, хөгжлийн сайдад тав, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад гурав, Сангийн сайдад нэг, Үндэсний статистикийн хорооны даргад хоёр, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хоёр зөвлөмжийг тус тус өгсөн гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцжээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд гүйцэтгэл, үр дүнгийн дундаж үнэлгээ 65.2 хувьтай байгаа нь Засгийн газраас хэрэгжилтийг 67.5 хувь гэж үнэлж ирүүлснээс 2.3 нэгж хувиар буурсан хэмээн Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцууллаа.

Үнэлгээ буурахад хэрэгжүүлэхээр тусгагдсан нийт 300 төсөл, арга хэмжээнээс зураг төсөв хийгдэж дуусаагүй, газрын асуудал шийдэгдээгүй, санхүүжилт батлагдаагүй, зорилт арга хэмжээний хэрэгжилтийн хувь, шалгуур үзүүлэлтийг хангаагүй, бэлтгэл ажил дуусаагүй, тодорхой үр дүн гарч эхлээгүй, авсан арга хэмжээ, үр дүнг тайлагнаагүй, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, гүйцэтгэл дутуу зэрэг шалтгаанаар 32 арга хэмжээг аргачлалын дагуу бууруулж үнэлсэн нь нөлөөлсөн байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар эрчимжүүлэх шаардлагатай болон үр дүнгүй 105 арга хэмжээ байгаа нь Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоолол судалгаа хийгдээгүй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулаагүй зэрэг хуулийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг тусгасан нь бодлогын зорилт, хүрэх үр дүн биелэх нөхцөлийг бууруулсан хэмээн үзсэн байна. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулахдаа зарим төсөл, арга хэмжээний суурь түвшин, зорилтот түвшнийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүй, шаардлагатай хөрөнгийн хэмжээг урьдчилан тооцоолоогүй гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх, Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. Үдээс хойших хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АБГББХ: Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвецыг зөвшилцөхийг дэмжлээ
АБГББХ: Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвецыг зөвшилцөхийг дэмжлээ
 
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой