Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
Гуравдугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Их хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2023 оны гуравдугаар сарын 25-29 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 27, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.