Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын шинийн 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар морь өдөр.
Өдрийн наран 06 цаг 46 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал, бие эрхтэний хүч сайжирна хэмээжээ.