Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 17-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
07:40-09:10 цагт Дуурь Бүжгийн Эрдмийн театрт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарыг эцсийн замд нь үдэх, салах ёс гүйцэтгэх ёслолыг Улсын зохион байгуулна.
10:00 цагт БОУАӨЯ-ны Хурлын танхимд: ААН-үүд татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахтай холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэнэ. Холбоо барих: 80100107, 88059506
11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: “Монгол” нүүдэлчин өвлийн фестивал болно.
11:00 цагт Үндэсний статистикийн газарт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг танилцуулна.
14:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: Үндэсний бахархалт "Мазаалай" баавгайг сурталчлах аян болно.
Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн худалдаа болж байна.
МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Тус ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч эхэлнэ.
Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!