Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн "Хар нүдэн" гэдэг газар Худгийн шавар цэвэрлэхээр орсон нэг хүн лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 15-ны 17:15 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1х1 метрийн харьцаатай /Ф1000/, 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан 30 настай эрэгтэйг хоёрдугаар сарын 16-ны 15:40 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!