НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 17 /NBC/. АНУ-ын засаг захиргаа Орос, Украины төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийсний дараа хоёр талтай хамтарсан хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай “NBC” суваг эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Эх сурвалжууд хэлэхдээ, Украины төлөөлөгчид Саудын Арабад удахгүй болох зөвлөлдөх уулзалтад оролцохгүй боловч АНУ-ын төлөөлөгчид зөрчилдөөнийг зохицуулах асуудлыг Орос, Украины талуудтай аль алинтай нь хэлэлцэхээр төлөвлөсөн гэв.
Украины хямралыг зохицуулах Америк, Оросын төлөөлөгчдийн уулзалт хоёрдугаар сарын 18-нд Саудын Арабад болно гэж "CNN" суваг өмнө нь мэдээлжээ. Саудын Араб улсын хувьд яриа хэлэлцээ хийх талбар болоод зогсохгүй зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна.
Уг хэлэлцээнд тус улсын төлөөлөгчдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх тэргүүлэх бол Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стивен Уиткофф нар АНУ-ыг төлөөлөн оролцох юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
С.Уиткофф өмнө нь мэдэгдэхдээ, Оросын талтай хэлэлцээ хийхээр Саудын Арабад хоёрдугаар сарын 16-ны орой очно. Украин дахь дайныг зохицуулахад ахиц гарна гэдэгт найдаж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!