Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 14-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
08:30 цагт Монгол банк: Тус банкнаас сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.
11:00 цагт Гандантэгчилэн хийдэд: Элдэв эрдэнэт хэмээх Модон могой жилийн хаврын эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Дондүвлин хийд "Дарь эхийн мандал шива" хурал ном хурна.
11:30 цагт Сүхбаатарын талбайд: “Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод нэгдье” уриатай тайван жагсаал болно. Холбогдох утас:99149240
15:30 цагт Төв номын сангийн шинэ байранд: Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ? номын нээлт болно.
16:00 цагт Аса Аренад: Энэ сарын 15-нд болох Energy party show-ны талаар мэдээлнэ
18:30 цагт Улсын Филармонид: Цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагналтнуудын тоглолт болно.
Өнөөдөр: Олон улсын математикийн өдөр тохиож байна.
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.
"Норфей Арт" галерейд: "Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
УДЭТ-ын тайзнаа: "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжгийг 3 дугаар сарын 18-ныг хүртэл тоглож байна.
Үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж байна.
14:00 цагт Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд: Монгол цэргийн баярын өдрийг угтан гаас “Хүү бид хоёр” уулзалт өдөрлөг зохион байгуулна.
Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт: Улиастай сумын цэрэг, хүчний байгууллагуудын албан хаагчид болон Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн хамтарсан Миний эх орон-Миний хайрт тоглолт болно.
Сэлэнгэ аймгийн спортын ордонд: Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан болно.
Чехийн Үндэсний музейд: “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!