Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 18-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 18-23-нд албан ёсны айлчлал хийнэ.
07:35 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд: Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд амжилттай оролцсон Монголын Тусгай олимпын баг, тамирчид хилийн чанадаас хүрэлцэн ирнэ.
09:00 цагт: Дэлхийн нийгмийн ажлын өдрийг тохиолдуулан МУИС, ШУТИС, НҮБХС хамтран “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Холбогдох утас:99177048
09:30 цагт: Австралид төгсөгчдийн холбооноос “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч” сэдэвт уулзалт зохион байгуулна.
10:00 цагт: Монголын хүүхдийн ордонд: 1000 хөвгүүний чуулган болно.
11:00 цагт Монголын Уран зургийн галарейд: Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэнг нээнэ.
Өнөөдөр: Монгол цэргийн өдөр тохиож байна.
Буянт ухаан спортын ордонд: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ын сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!