Словени улсын Блед хотноо болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Мөн Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ш.Даваадорж хүрэл медалийн эзнээр тодорсон байна.
Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг +5 хэм, мөстэй усанд сэлэлтийнхийг -2 хэмээс +3 хэмийн усанд зохион байгуулдаг гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.