Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 7-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт: МУИС-ийн монгол хэлний ангийн оюутнууд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан соёмбо бичгийн үзэсгэлэнг нээнэ. Утас: 99988648
11:00 цагт Чингис хаан Үндэсний музейд: “Дорныг дурандахуй Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь монголчуудын дүрслэл” номын нээлт болно. Холбогдох утас: 99051914
Сүхбаатарын талбайд: “Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
12:00 цагт Мандал сумын ЗДТГ-ын хурлын танхимд: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газрын харилцааны чиг үүргийг таниулан суртачлах, хууль эрх зүйн чиглэлээр мэдээлэл өгнө.
Завханд: Тус аймгийн бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Show dance-2025” тэмцээн болно.
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд: Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!