Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тамирчдын комисс нь ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжих, шилдэг тамирчдыг алдаршуулах үйл ажиллагааг өрнүүлээд байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба нар Хэнтий, Сүхбаатар аймгуудын тамирчид болон дасгалжуулагчидтай халуун дотно яриа өрнүүлж, туршлага зөвлөгөөгөө хүргэлээ.
Өсвөрийн тамирчдад урам зориг, итгэл найдвар өгсөн нөхөрсөг уулзалт өнөөдөр Дорнод аймагт үргэлжилнэ.