Словени улсын Блед хотод болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс 10 настай М.Цэнгүүн охин мэлхий сэлэлтийн төрлөөр /+5 хэм/ нууранд уралдаж алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болж эх орондоо ирлээ.
Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 улсын тамирчид оролцсон бөгөөд М.Цэнгүүн 25 метр болон 50 метрийн мэлхий сэлэлтийн төрлөөр тус бүр алтан медаль, багийн төрлөөр мөнгөн медаль хүртжээ.
Мөн түүний өвөө, ОУХМ Ш.Даваадорж энэхүү тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн юм байна.